Posts

Showing posts from April, 2017

эмийн тухай хууль

Эрүүл мэндийн тухай хууль Эрүүл мэндийн тухай хууль 1998 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт Энэ хуулийн зорилт нь эрүүл мэндийн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтны гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино /Энэ зүйлд 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/. 2 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж 2.1. Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг...

эмийг яаж хэрэглэх вэ

Image
Хэрэглэх заалт: Бие махбодын сульдад ядаргааны эсраг идэвхийг эрчимжүүлэх, халдварт өвчин, томууны эсрэг бие махбодын байгалын эсэргүүцлийг сайжруулах хоолны шингэцийг сайжруулан  хоолны дуршилыг нэмэгдүүлэх зорилгоор тус тус хэрэглэнэ. Хэрэглэх арга: Нэг шахмалыг 100мл усанд хйиж хөөсрөн бүрэн ууссаны дараа ууж хэрэглэнэ. Насанд хүрэгсэд өдөрт нэг шахмал буюу эмчийн зааснаар ууж хэрэглэнэ. Хэрэглэхээс өмнө хэрэглэх зааврыг анхааралтай уншина уу. Хүүхдэд ямар эм өгч болохгүй вэ? Хүүхдэд ямар эм өгч болохгүй вэ? Ханиад хүрэв үү, үгүй юу л эмийн сан руу гүйж, хүүхдээ таамгаараа эмчилдэг эцэг, эх олон байдаг. Иймд хүйтэн сэрүүн орж, хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед гэртээ ойр зуурын эмээр хүүхдээ эмчлэх гэдэг аав, ээжүүдэд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн сувилагч Б.Цэцэгдэлгэр, На.Гэрэлмаа нар дараах зөвлөгөөг өгч байна. Аспирин агуулсан эмийг хэзээ ч битгий өг Хүүхдэдээ аспирин болон найрлагадаа аспирин агуулсан эмийг хэзээ ч өгч бо...
Image
Эмийн гаж нөлөө дараахи шинж тэмдэгүүдээр илэрдэг. Толгой эргэх Дотор муухайрах Огиулж бөөлжих Амьсгалахад төвөгтэй болох Арьсаар юм туурах Цусны даралт ихсэх Цусны даралт буурах Нойрмоглох Бие сулрах Шүлс ихээр ялгарах Уруул хавдах Суулгах Чичрүүдэс үүсэж чичирэх Татах Хоолны дуршил муудах гэх мэт шинж тэмдэгүүд илэрч цаашилбал ШОКонд ч орох аюултай байдаг билээ. Эмийн гаж нөлөөг 5 анилдаг: Эмийн эмчилгээний үйлдлийг дагалдан илрэх гаж нөлөө. Эмийн хорт нөлөө Бие мах бодын иммунобиологийн өөрчлөлтөөс хамаарсан гаж нөлөө Эмийн харшил Эмийн донтол Эмийн тунтай холбоотой эсэхээр нь: Тун ихэссэн болон багассантай холбоотой Тунтай хамааралгүй гэж ангилна. Урьдчилан мэдэх боломжоор нь: Урьдчилан мэдэх боломжтой Урьдчилан мэдэх боломжгүй гэж ангилдаг. Эмийн гаж нөлөөнөөс сэргийлэх Эмийг үндэслэлгүй хэрэглэхээс зайлсхийх Нэг дор олон эм хэрэглэхээс аль болох зайлсхийх Эм-хоорондын болон эм-хоол ундны харилцан нөлөөллийг мэддэг, түүнийгээ эм хэрэглээнд ...
ЭМ АВАХАД АНХААРАХ ЗАРИМ НЭГ ЭНГИЙН АРГУУД БАЙДАГ 1. Эмийн хайрцгыг гаднаас нь харахад түүн дээр 3 төрлийн нэр байх ёстой. Энэ нь олон улсын нэр, худалдааны нэр, химийн бүтцийг бичсэн нэр. Эдгээр нэрийг энгийн хүмүүс ялгаж чадахгүй байж болох боловч та чухам хэдэн нэр байгааг тоолж чадна шүү дээ. Мөн эмийн зааврыг гарган үзэхэд аль болох олон хэл дээр заавар нь бичигдсэн бол уг эм нэлээд олон оронд хэрэглэгддэг гэдэг утгаараа чанарын баталгаа илүү гэж үзэж болно. 2. Эмийн хадгалах болон хүчинтэй хугацааг сайтар шалгах хэрэгтэй. 3. Эмийн сангаар зарагдаж буй эм нь чанарын шалгалт лабораторийн шинжилгээнд орж баталгаажсан гэрчилгээтэй байх тул та түүнийг эмийн санчаас шаардан үзэж болно. 4. Шинэ эм, сайн гэсэн, үнэтэй эм болгон сайн гэж ойлгож болохгүй юм. Эдгээр нь их төлөв ашиг олох зорилготой байдгийг анхаарах хэрэгтэй. Эмийг хоол ундтай хэрхэн зохицуулан хэрэглэх талаар Ууж хэрэглэх эмүүд ходоодны хүчлийн нөлөөгөөр уусамхай байдалд шилжиж байж сая гэдэсний х...

ЭМИЙН ХАЯГ ОНОШИЛГОО

Image

ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭНИЙ БИЧЛЭГ

Image

хүний биед хортой зүйлс

Image
Хүний биед хортой химийн бодисууд: Formaldehyde, Styrene Өмнө нь миний бие үсчин, гоо сайхны газруудад хумсны будаг, үсний будаг гэхчилэн онц хурц үнэртэй бодисууд хүний биед хортой байж болох талаар эрэгцүүлж бодож байсангүй. Ямар ч байсан эцэг эхчүүдэд зориулсан сэтгүүл дээрээс жирэмсэн байхдаа хумсаа битгий буд, хүүхдэд хортой гэдгийг л хальт уншиж байсан санагдана. Өнгөрсөн зун Калифорний мужийн захирагчийн санаачлагаар үсийг тэгшилдэг бидний нэрлэдэг шулуун химид ордог Formaldehyde бодисыг гоо сайхны газруудад хориглох хууль гаргах талаар хэлэлцэгдэж эхлэх үед л эмэгтэйчүүд маань гоё сайхан харагдахын төлөө ямар олон химийн бодисыг агаар, амаар /уруулын будаг гэх мэт/ -аа залгидаг, тэр нь эрүүл мэндэд нь ямархуу хор нөлөө авчирч болохыг ухаарах болсон билээ. Мөн өнгөрсөн оны 4 сард Federal Occupational Safety and Health Administration байгууллагаас Formaldehyde бодис агуулагддаг болон ялгаруулдаг үс тэгшилдэг бодисуудаас үйлчлэгч ажилчид болон хэрэглэгчдийнхээ эрүүл мэн...

эмийн гаж нөлөөболон аюулгүй байдлын бүртгэх журам

Image
Эмийн гаж нөлөө болон аюулгүй байдлыг бүртгэн мэдээлэх журам 5 бүлэг 35 зүйл бүхий: 1. Нийтлэг үндэслэл 2. Эрүүл мэндийн байгууллага гаж нөлөөг бүртгэн мэдээлэх 3. Эм хангамжийн байгууллага гаж нөлөөг бүртгэн мэдээлэх 4. Эмийн гаж нөлөөг баталгаажуулах, эргэн мэдээлэх 5. Сургалт мэдээлэл Зорилго Эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд эмнэлгийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллага болон эм хангамжийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, эмийн зохистой хэрэглээл төлөвшүүлэх, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх үйл ажиллагааг тогтмолжуулахад оршино. Эмийг хэрэглэхийн өмнө эмнэлэгийн мэргэжилтэн болон тухайн эмийг хэрэглэх заавраас илэрч болох гаж нөлөөний талаар тодорхой мэдээлэл авчны дараа хэрэглэх Эм хэрэглэх явцад ямар нэг таагүй нөлөө ажиглагдвал эмчид даруй мэдэгдэх Хэрэв ямар нэгэн эмийг хэрэглэхэд таны биед таагүй сөрөг нөлөө илэрвэл уг эмийг хэрэглэхээ болих, мөн давтан хэрэглэхээс зайлсхийх ЭМС-ын 2013.11.07ны 415-р тоот тушаал Эмийн гаж нөлөөг бүртгэн мэд...

эмийн хэрэглээний зураг

Image