ЭМ АВАХАД АНХААРАХ ЗАРИМ НЭГ ЭНГИЙН АРГУУД БАЙДАГ

1. Эмийн хайрцгыг гаднаас нь харахад түүн дээр 3 төрлийн нэр байх ёстой. Энэ нь олон улсын нэр, худалдааны нэр, химийн бүтцийг бичсэн нэр. Эдгээр нэрийг энгийн хүмүүс ялгаж чадахгүй байж болох боловч та чухам хэдэн нэр байгааг тоолж чадна шүү дээ. Мөн эмийн зааврыг гарган үзэхэд аль болох олон хэл дээр заавар нь бичигдсэн бол уг эм нэлээд олон оронд хэрэглэгддэг гэдэг утгаараа чанарын баталгаа илүү гэж үзэж болно.

2. Эмийн хадгалах болон хүчинтэй хугацааг сайтар шалгах хэрэгтэй.

3. Эмийн сангаар зарагдаж буй эм нь чанарын шалгалт лабораторийн шинжилгээнд орж баталгаажсан гэрчилгээтэй байх тул та түүнийг эмийн санчаас шаардан үзэж болно.

4. Шинэ эм, сайн гэсэн, үнэтэй эм болгон сайн гэж ойлгож болохгүй юм. Эдгээр нь их төлөв ашиг олох зорилготой байдгийг анхаарах хэрэгтэй.

Эмийг хоол ундтай хэрхэн зохицуулан хэрэглэх талаар
Ууж хэрэглэх эмүүд ходоодны хүчлийн нөлөөгөөр уусамхай байдалд шилжиж байж сая гэдэсний ханаар шимэгдэн цусанд орох тул эмийг өлөн үедээ уух нь зөв байдаг. Гэвч өлөн үедээ уух боломжгүй эмүүд бас бий.

Comments

Popular posts from this blog

эмийн гаж нөлөөболон аюулгүй байдлын бүртгэх журам

эмийг яаж хэрэглэх вэ

хүний биед хортой зүйлс