эмийн тухай хууль
Эрүүл мэндийн тухай хууль
1998 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Улаанбаатар хот
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь эрүүл мэндийн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, иргэний эрүүл мэндээ хамгаалуулах, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах эрхийг хангахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтны гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино /Энэ зүйлд 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмэлт орсон/.

2 дугаар зүйл. Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж
2.1. Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
З дугаар зүйл. Хуулийн нэр томьёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "эрүүл мэнд" гэж хүн өвчин, эмгэггүй байх төдийгүй бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг;

3.1.2. "эрүүл мэндийг хамгаалах" гэж хүн амд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохион байгуулах замаар хүн амын эрүүл мэндийг хангахад чиглэсэн анагаах ухаан, нийгэм, эдийн засгийн цогц арга хэмжээг /Энэ заалтыг 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/;
3.1.3. "нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ" гэж хүн амын эрүүл мэндийн байдлыг тандах, хянах, хамгаалах, бэхжүүлэх, өвчин, эмгэгээс сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний ажил явуулах, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх хүчин зүйлийг судлах, тэдгээрийг арилгахад чиглэгдсэн эрүүл мэндийн байгууллагын дангаар болон төр, олон нийт, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран явуулах үйл ажиллагааг;
3.1.4. "эрүүл мэндийг дэмжих" гэж хүн эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аж төрөх зан үйлийг дэмжин урамшуулахад чиглүүлэн өөрөө болон бусадтай хамтран явуулж байгаа арга хэмжээг;
3.1.5. "эмнэлгийн тусламж, үйлчилгээ" гэж хүний өвчин, эмгэг, гэмтлийг илрүүлэх, оношлох, магадлах, илааршуулах, сэргээн засах, сэргийлэх болон эх барихад чиглэгдсэн, эмч, эмнэлгийн бусад мэргэжилтний дангаар буюу хамтран гүйцэтгэх үйл ажиллагааг /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/;
3.1.6. "эрүүл мэндийн байгууллага" гэж хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үндсэн зорилго, чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг /Энэ заалтад 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/;
3.1.7. "эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны дээд, дунд боловсролтой хүний их, бага эмч, сувилагч, эм зүйч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, шүдний эмч, эмнэлгийн бусад мэргэжилтнийг;
3.1.8 "эрүүл мэндийн ажилтан" гэж эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэн болон эрүүл мэндийн байгууллагын бусад ажилтныг;
3.1.9. "эрүүл мэндийн анхан шатны тусламж" гэж хүн амд эрүүл мэндийн зайлшгүй болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд чиглэгдсэн эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагааг;
3.1.10. "эмнэлгийн яаралтай тусламж" гэж хүний амь насанд аюултай аливаа эмгэгийг оношлох, эмчлэх, түүнийг сэхээн амьдруулах, хүндрэлээс сэргийлэхэд чиглэгдсэн, эмчийн дангаар болон эмнэлгийн бусад мэргэжилтэнтэй хамтран гүйцэтгэх хойшлуулшгүй үйл ажиллагааг;
3.1.11 "дархлаажуулалт” гэж халдварт өвчнөөс сэргийлэх, түүний тархалтыг хязгаарлах,өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах бэлдмэл хэрэглэх арга хэмжээний тогтолцоог /Энэ заалтад 2000 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/;
3.1.12. "донор” гэж бусдын эрүүл мэнд, амь насыг аврахад зориулан өөрийн биеийн эд эрхтэн, цусыг сайн дураараа өгөгч болон зарим эд эрхтэнг нь шилжүүлэн суулгах зорилгоор авч болох цогцсыг /Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/;
3.1.13.”олон улсын хөл хориот өвчин” гэж олон улсын эмнэлэг, ариун цэврийн дүрэмд заасан өвчнийг /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/;
3.1.14. "идэвхжсэн голомтыг цомтгох" гэж мал, амьтнаас хүнд халддаг байгалийн голомтот халдварт өвчнүүдийн байгалийн голомт идэвхжих буюу өвчин гарсан үед голомтыг эрүүлжүүлэх арга хэмжээ авахыг;
3.1.15. "эмчлэх" гэж өвчнийг оношлох, илааршуулах, өвчтөнийг сэргээн засах, өвчлөхөөс сэргийлэхэд чиглэгдсэн эмчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг /Энэ заалтад 1998 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/;
3.1.16. "сувилах” гэж өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг илааршуулах болон өвчтнийг сэргээн засахад чиглэгдсэн сувилагчийн мэргэжлийн цогц үйл ажиллагааг /Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/;
3.1.17. "эм барих" гэж эм зүйн шинжлэх ухааны дагуу эмийг найруулах, савлан бэлтгэх, шалгаж олгох үйл ажиллагааг;
3.1.18. "эмнэлгийн тоног төхөөрөмж” гэж хүний бие махбодын бүтэц, үйл ажиллагаа, эмгэг, согогийг оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, хянах зориулалтаар бүтээгдсэн бие даасан ажиллагаа бүхий зүйлийг /Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн ба 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/;
3.1.19. "эмнэлгийн багаж” гэж хүний бие махбодын бүтэц, үйл ажиллагаа, эмгэг, согогийг оношлох, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, хянах зориулалтаар бүтээгдсэн болон гараар хийх үйлдэлд хэрэглэгдэх зүйлийг /Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/;
3.1.20. "протез” гэж хүний эд эрхтнийг орлуулах болон эмгэг, согогийг засах зориулалтаар бүтээгдсэн зүйлийг /Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/;
3.1.21. ”биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж хүний бие махбодын үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай бодис, илчлэгийг нөхөх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг /Энэ заалтыг 2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/.
4 дүгээр зүйл. Эрүүл мэндийн талаархи төрийн бодлого, зарчим
4.1. Төрөөс хүн амын эрүүл мэндийн талаар дараахь бодлогыг хэрэгжүүлнэ:
4.1.1. хүн амын эрүүл мэнд нь төрийн онцгой анхаарал, ивээлд байна;
4.1.2. иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламжийг ялгаварлан гадуурхахгүйгээр тэгш, хүртээмжтэй үзүүлнэ;
4.1.3. өмчийн төрөл, хэлбэрийг харгалзахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад адил тэгш хандана;
4.1.4. Үндсэн хуульд заасны дагуу төрөөс иргэдэд эрүүл мэндийн зарим төрлийн тусламж, үйлчилгээг төлбөргүй үзүүлнэ;
4.1.5. /Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4.2. Төрөөс хэрэгжүүлэх хүн амын эрүүл мэндийн бодлогод дараахь үндсэн зарчмыг баримтална:
4.2.1. хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих үйл ажиллагаа нь хүмүүнлэг, энэрэнгүй ёс, шинжлэх ухааны мэдлэг, ололт, орчин үеийн болон уламжлалт анагаах ухааны аргад тулгуурлана;
4.2.2. эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гол чиглэл болгох ба эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эрүүл мэндийн байгууллагуудын бие даасан, нээлттэй, өмчийн олон хэлбэрт тулгуурласан байдлыг хангана /Энэ заалтад 2002 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/;
4.2.3. эрүүл мэндийн бодлого, арга хэмжээ нь төрийн, захиргааны, нутгийн өөрөө удирдах, эрүүл мэндийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, гэр бүл, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжинэ.

Comments
Post a Comment